
Хятадын гэр бүл шинээр мэндэлсэн хүүхдийнхээ нэг сарын төрсөн өдрийг онцлон чухалчилж үздэг. Нэг сар хүрнэ гэдэг нь хүүхдийн хувьд хамгийн чухал үе гэнэ. Ингээд хүүхдийн 30 хоногийн төрсөн өдрөөр хамаатан садангаараа цугларч, бэлэг өгдөг уламжлалтай. Тэр дундаа өндгийг улаан өнгөөр будаж бэлэглэх нь амьдралынх нь үе шат өөрчлөгдөж байгааг бэлгэдсэн хэрэг юм. Хятадууд улаан өнгийг аз жаргалын илэрхийлэл гэж үздэг. Тиймээс ном, дэвтэр, хувцас зэрэг бэлэгнүүдээ ч улаан цаасанд боож өгдөг ажээ.
Сэтгэгдэл (1)