
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн буюу хувиргасан амьд организмын хэрэглээ манайд ямар байгаа талаар судалгаа, шинжилгээ одоо болтол хийгдээгүй байна. Дэлхийн зарим оронд хүнсэнд хэрэглэхийг хориглоод байгаа энэ төрлийн бүтээгдэхүүний хууль эрх зүйн зохицуулалт эхлэх шатандаа явж байгаа юм. Харин манайд өнгөрсөн оны 3-р сарын 1-нд батлагдсан хүнсний аюулгүй байдлын
тухай хуульд зохицуулалт хийжээ. Гэхдээ холбогдох журам нь бэлэн
болсоны дараагаар ямар бүтээгдэхүүнийг хувиргасан амьд организмд тооцох, ямрыг нь хориглох
эсэх нь тодорхой болох юм. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өсч, хомдолд орж эхэлсэн. Тиймээс био технологийн аргаар тухайн ургамал, амьтанд өөрт нь байхгүй генийг суулгаж, тогтвортой болгож байгаа юм. Ингэж тогтвортой болгосоноор тухайн ургамлын шинж чанар сайжирдаг байна. Ийм аргаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хувиргаж хэрэглэх нь хүнсний хомсдолд сөргөөр нөлөөлдөг сайн талтай ч дэлхийн зарим оронд хориглосон байдаг. Ер нь ийм бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн жишээ байхгүй ч амьтан дээр хийсэн туршилт судалгаанууд баталсаар байна. Иймээс хүний биед эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж тооцдог. Манай улсын хувьд энэ асуудалд анхаарах цаг болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)