Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн 22-р олимпийн наадам Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааны үеэр Оросын сонгодог хөгжим эгшиглэж, бяцхан охидын сүр жавхлант жагсаал болсон юм. Сочи хотын цэнгэлдэх хүрээлэнд 40 мянган орчим хүн цугларч, нээлтийн арга хэмжээнд оролцлоо. 51 тэрбум доллар буюу олимпийн түүхэнд байгаагүй их зардал гаргасан Сочигийн нээлт мөн сүр жавхлантай болж өнгөрчээ. Олимпийн тамирчид, зочдын аюулгүй байдлыг хангахаар 37 мянган хүн ажиллаж байна. Харин өвлийн олимпод 2900 тамирчин 15 төрөлд өрсөлдөх юм.
































Сэтгэгдэл (1)