
26 настай Жона Ланкастерт үзэсгэлэнтэй найз бүсгүй, ажил гээд бусад хүмүүсийн мөрөөдөл болсон зүйл олон бий. Гэвч тэрээр генийн төрөлхийн гажигтай учраас амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Түүнтэй адил эмгэгтэй буюу хацрын ясгүй хүүхэд Их Британид гэхэд 10 мянга байдаг ажээ. Жонаг бага байхад эцэг, эх нь хагалгаа хийлгэж байсан ч нүүр, царайг нь өөрчилж чадаагүй юм. Хацрын арьс суулгаж болох хэдий ч шүд, эрүүтэй нь холбоотой тул эрсдэл өндөртэй байдаг. Тэрээр Лаура хэмээх үзэсгэлэнт найз бүсгүйтэй бөгөөд бие биедээ чин сэтгэлээсээ хайртай, сайхан амьдарч байгаа гэнэ. Хосууд дөрвөн жил хамтдаа зүтгэсний эцэст хувийн байшинтай болж чадсан хэдий ч өнөөх царай нь сэтгэлийг нь байнга зовоох болжээ. Эмч нар Жонагийн өвчин үр хүүхдэд нь нөлөөлөх магадлал 50 хувь гэдгийг батлаж байна.