
Дорнод аймагт “Худалдан авах ажиллагааг оновчтой зохион байгуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн 2014 оны нэгдүгээр сарын 29, хоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаар “Худалдан авах ажиллагааны хяналт” сэдэвт илтгэл тавьж, худалдан авах ажиллагаатай холбоотой 2 хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын сайдуудын 10 тогтоол, тушаал шийдвэрийг таниулан оролцлоо. Мөн эдгээр хууль тогтоомжийг мөрдөж ажиллах тухай санамж, цаашид авах арга хэмжээний саналыг аймгийн Засаг даргад хүргүүллээ.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Худалдан авах ажиллагааны алба, ГХБХБГ, Тээвэр, авто замын газар, Байгаль орчны алба, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар зэрэг хэлтэс, агентлагуудын удирдах ажилтан албан хаагчид оролцлоо.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар