
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хувьд нэршил нь тохиромжгүй байх тохиолдол олон байна. Тухайлбал: Усан замын хяналтын улсын байцаагч, ус ашиглалт ариутгах татуургын улсын байцаагч, үрийн хяналтын улсын байцаагч, эрүүл мэндийн даатгалын байцаагч гэсэн нэршлүүд хуулиндаа тусгагдсан боловч МХЕГ-ын даргын баталсан хяналтын чиглэлд тусгагдаагүй байна. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж энэ мэтчилэнгийн тохиромжгүй нэршлийг ерөнхий тохиромжтой нэршлээр солих шаардлагатай болжээ.
Тиймээс МХЕГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 31-р тушаалаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдийн нэршил, түүнийг зохицуулсан дүрэм журмыг өөрчилж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Улсын байцаагчдын нэршлийг хууль бүртэй нь тулгаж тогтоох, хууль эрхзүйн орчин ойлгомжгүй байгаагаас зарим хүндрэл үүсч байна. Тухайлбал: Батлан хамгаалахын салбарын хуулиудад мэргэжлийн хяналтын тусгай хяналтын улсын байцаагч ямар байдлаар хяналт тавих нь тодорхойгүй байна. Ер нь байгаль орчин, боловсрол, дэд бүтэц, хөдөлмөрийн салбарын хуулиудад хяналт тавих улсын байцаагчийн нэршлийг харьцангуй тодорхой тусгасан ойлгомжтой байгаа бол санхүү, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, хил, тусгай хяналт, эрүүл мэндийн хууль тогтоомжууд боловсронгуй бус, ямар чиглэлийн улсын байцаагч хяналт тавих нэршил нь тодорхой бус байна. Тиймээс зарим хуулинд өөрчлөлт оруулж байцаагчийн нэршлийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна гэж ажлын хэсэг үзэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/