
Гадаад хамтын ажиллагааны үр дүнд тус Газрын дарга Б.Пүрэвдорж БНПУ, Хонгконг, БНСУ-ын цагаачлалын албаны удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг хил дээрээс буцаадаг, хүнд суртал гаргадаг асуудлыг шийдвэрлэжээ. Түүнчлэн манай талаас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавиад байгаа юм байна.