
18 настай Шведийн дуучин Ёхиог хүмүүс Япон хүн гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ тэрээр эрэгтэй хүн боловч япон хүүхэлдэй шиг хувцаслаж, хэнээс ч дутахааргүй чадварлаг гитар хөгжим дарж чадна. Япон, англи, швед хэлийг төрөлх мэт эзэмшсэн тэрээр үеийнхэн дундаа нэр хүндтэй юм. Японы дуу хөгжим сонсох сонирхолтой тэрээр цахим ертөнцөөр дамжуулан гадаад хэл сурсан байна.