
"Хамтын халуун сэтгэл" ТББ өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн Улаан чулуутын хогийн цэг дээр сургалтын танхимыг тохижуулж ашиглалтанд оруулсныг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл энэхүү суурь баазыг түшиглэн "Лантуун дохио" ТББ тус танхимд "Хүүхдийн номын сан"-г байгуулах гэж байгаа аж. Ингэснээр тус танхим нь номын сантай болж "Лантуун дохио" ТББ Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороололд 2 номын сан байгуулж байгаа юм.
Номын сан байгуулах арга хэмжээ яг одоо "Лантуун дохио" ТББ-н Баянгол дүүрэг дахь оффисоос хөдлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)