
Авто тээврийн салбарын оюутан суралцагсад, залуучуудыг хөгжүүлэх, тус салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх мөн тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зорилготой юм байна.
Өчигдөр МЗХ-ны төв байран дээр зохион байгуулагдсан тус хуралдаанаар Зам тээврийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Азийн тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч С.Хайыпхан оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Манай тээвэрчин залуучууд их чадварлаг болсон байна. Гэвч тэднийг нэгтгэх гадаад ертөнцтэй холбох гүүр дутагдаад байсан юм. МЗХ-оос санаачлан “Авто Тээврийн Залуучуудын холбоо” байгуулсан нь цаг үеээ олсон үр дүнтэй ажил болж байна. Энэ салбарт удаан ажилласныхаа хувьд залуу тээвэрчдэд хэлэх үг, үлдээх сургамж их байна. Тиймээс цаашид дэмжиж хамтарч ажиллах болно” гэсэн юм.
Тус холбоог үүсгэн байгуулах хуралдаанд Зам Тээврийн Яам, Нийслэлийн Тээврийн газар, Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбоо, Авто тээврийн үндэсний төв, Сутайн буянт, Тэнүүн огоо, УБ такси зэрэгМонголын авто тээврийн салбарын томоохон байгууллагуудын төлөөлөлүүд оролцсон байна. “Авто Тээврийн Залуучуудын холбоо”-нытэргүүнээр Б.Цолмонбаяр /Нийслэлийн тээврийн газар ЗУХ-ын дарга/ сонгогдож тэргүүлэгч 9 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Эх сурвалж: Монголын залуучуудын холбоо