
Тэгвэл энэ сэтгүүлийн шинэхэн хэвлэлтээс гарсан дугаар бүр монголын прокуроруудад зориулагдан ирж байгааг дуулгахад таатай байна.
Сэтгүүлийн ерөнхий редактороор нь ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх академийн ректор, хууль зүйн доктор, профессор О.С.Капинусийн ажилдаг бөгөөд уг сэтгүүлд ОХУ-ын Прокурорын байгууллагын талаархи бүх мэдээ мэдээллийг багтааж дугаар бүртээ хууль зүйн чиглэлээр ямар нэг сэдвийг хөндөж тухайн сэдвийн хүрээнд ОХУ-ын бүх түвшний прокурорууд өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ярилцлагуудыг багтаажээ.
Харин энэ удаагийн шинэ дугаарт
“Онолын асуудал” буланд ОХУ-ын Хууль зүйн ухааны доктор,профессор Шадрин В.С “Эрүүгийн хэргийн процессд, үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, түүнийг одоо болон ирээдүйд хэрхэн хэрэглэх”
“Прокурорын байгууллагын үйл ажиллагаа” буланд ОХУ-ын Хууль зүйн ухааны доктор, профессор Литвиненко С.И “Прокурор ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дээшлэх үед хяналт тавих ажиллагааны эрх зүйг шинэчлэх”
“Хууль хяналтын туршлага” буланд ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх академийн ректор, хууль зүйн доктор, профессор О.С.Капинус ”Олон хохирогчтой гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлууд”
“Хуулийн түүхээс” буланд ОХУ-ын Хууль зүйн доктор Арсанукаева М.С “18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед Оросын вант улсын хуулиар хойд Кавказийн “Горц” үндэстнүүдийг хэрхэн яллаж байсан”
“Залуу эрдэмтэн” булан залуу хуульч Кугатов А.Н “Хар тамхи борлуулхад зуучлах хэргийн зүйлчлэл болон эрүүгийн эрх зүйн байдал” сэдвүүдээр өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Түүнчлэн бусад сонирхолтой мэдээллүүдийг ч авах боломжтой юм.
Тиймээс эдгээр ярилцлага, нийтлэл, мэдээллүүдийг Монголын прокурорууд уншиж танилцсанаар харилцан туршлага солилцох, тэднийг тухайн сэдвүүд дээр хэрхэн үзэл бодлоо илэрхийлсэнийг сонирхож болох ажээ.
Сэтгэгдэл (1)