
Тодруулбал, ТҮЦ машинаас лавлагаа аваад ирсэн иргэдийг ХААН банк хүлээж авахгүй байгаа төдийгүй ТҮЦ машинаас авчирсан лавлагаагаар манайх үйлчлэхгүй байгаа гэж хэлжээ.
Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар Банкуудын холбооноос ТҮЦ машины лавлагаагаар иргэдэд банкны үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан гэв. Ийм байдлаас болж иргэд 1000 төгрөгөөр худалдаж авсан лавлагаагаа хэрхэхээ мэдэхгүй бухимдаж байна.
Ер нь энэ ажлыг зохион байгуулсан албаныхан ажлаа эргэж харах нь зүйтэй биз. Дүрэм, журмаа тодорхой болгохгүй, банкуудтайгаа ч ярилцаж тохиролцож чадахгүй иргэдэд төвөг учруулах нь шударга зүйл биш л байх.Д.Дуулим
Сэтгэгдэл (2)