
Монголын хэвлэлийн хүрээлэнд “Утаанаас хэзээ салах вэ?” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Х.Галымбек, Ус цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын нүүрсний судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Эрчим хүчний яамны Түлшний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Батдондог тэргүүтэй албаны бусад хүмүүс болон хэвлэл мэдээллийн салбарынхан оролцож байгаа юм. Энэ хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Д.Дуулим