2900 тамирчин, 13 мянган хэвлэл мэдээллийн ажилтнаас гадна төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээс Сочид цуглараад байгаа энэ үед зочдыг хамгийн муухай буудалд амьдруулж байгаа талаарх таагүй мэдээлэл интернэтэд тархжээ. Төлөөлөгчдийн зочилсон зарим нэг буудлын бие засах суултуурын ус нь гоожихгүй, хана нь халцарсан байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй крантнаас нь шар өнгөтэй ус гоожсон болохыг гэрэл зурагт баталгаажуулжээ. Таван одтой, тансаг зэрэглэлийн зочид буудлууд нь хэт үнэтэйгээ гадна сул өрөөгүй болтлоо дүүрсэн тул зочдын зарим нь энгийн буудалд хоноглож байгаа аж. Зам, гүүрээ шинэчилж, эмнэлэг, сургуулийн барилгыг засварлах зэргээр түүхэнд байгаагүй их хөрөнгө зарцуулсан Сочигийн зочид буудал иймэрхүү дүр зурагтай байна гэж эх сурвалжууд мэдээллээ.










Сэтгэгдэл (4)