
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчлөн нэг стандарттай болгох талаар Зам тээврийн яаманд яригдаж эхэлжээ. Одоогийн байдлаар улсын дугаарыг солих эсэхийг эцэслэн шийдээгүй байгаа ч холбогдох байгууллагуудын ихэнх нь энэ саналыг дэмжиж, дугаарын стандартыг хэрхэн өөрчлөх тухай хэлэлцэж эхэлсэн байна.
Чухам автомашиныг орон нутаг дамнуулж, шилжүүлэх бүрт дугаарыг нь иргэд мөнгө төлж солих шаардлагатай болдог байна. Тэгэхээр бүгд ижил дугаартай болсоноор улсын дугаарыг орон нутаг, нийслэлийнх гэж ангилахгүйгээр нэг ижил норм, стандарттай болгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Д.Дуулим