
21 настай залуу од Селена Гомез хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, өнгөрсөн нэгдүгээр сард хоёр долоо хоногийн турш нууцаар эмчилгээ хийлгэж байжээ. Энэ мэдээг сонссон дуучны шүтэн бишрэгчид ихэд цочирдон хүлээж авсан гэнэ. Эмчилгээнд хамрагдаж, цаг завгүй байсан тул Австрали дахь аялан тоглолтоо цуцалсан байна. Түүнийг экс найз залуу Жастин Биберээс болж сэтгэл гутралд орсон хэмээн зарим эх сурвалжууд нийтлэж байгаа юм. Харин Биберийн хувьд хар тамхи үнэртүүлсэн, согтуугаар жолоо барьсан, хүн зодсон хэрэгт холбогдсон билээ.