
Хонконгийн “Cosmo” зочид буудлын барилгын ойролцоо газар ухаж байсан 1000 гаруй ажилтан дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг олж илрүүлсэн байна. Энэ нь 960 кг жинтэй, 170 см урттай бөгөөд Хонконгоос олдсон хамгийн том тэсрэх бөмбөг юм. Олон жил хадгалагдаж ирсэн хүчтэй тэсрэх бөмбөгийг ухаж гаргаагүй бол хор нөлөө учруулах байсан эсэх нь тодорхойгүй. 1941-45 оны хооронд Японы түрэмгийлэгчид Хонконгийг эзлэж байсан бөгөөд дайн дууссанаас хойш арал дээр нуусан хэд хэдэн бөмбөгийг илрүүлж байсан юм.