
Татвар төлөгчдийн 80 хувь нь буюу 75 мянган аж ахуйн нэгж, байгууллага тоон гарын үсгээр баталгаажуулан цахим татварын системээр тайлангаа илгээдэг болжээ. Ингэх нь аж ахуйн нэгж, байгууллагуудад цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай аж. Тухайлбал, тоон гарын үсэгтэй аж ахуй нэгж татварын тайлангаас гадна санал хүсэлт, асуулт лавлагаагаа цахимаар илгээх боломж бүрдэж байна. Тоон гарын үсэггүй аж ахуйн нэгж, байгууллага харьяа татварын албандаа тайлангаа өмнөхийн адил цаасан дээр хэвлэсэн байдлаар хүргэж байгаа юм. Хэрвээ аж ахуйн нэгж, байгууллага тоон гарын үсэг авахыг нэгж, байгууллага харьяа татварын албандаа хандаж, бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай аж. Тоон гарын үсэггүй болон Сангийн яамны Улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцдаг 300 орчим том аж, ахуйн нэгж татварын тайлангаа хэвлэмэл байдлаар илгээж байгааг Татварын ерөнхий газрынхан дуулгав.
Д.Дуулим