
Өвлийн 22-р олимпийн бамбар Оросын Сочи хотноо хүрч, наадмыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэхүү бамбар нь 65 мянган км аялсанаар олимпийн түүхэн дэхь хамгийн урт зам туулсан бамбар болж байна. 123 өдрийн турш аялсан энэхүү бамбар мөн сансарт ассан гэдгээрээ анхдагч болж чадсан юм. Хойд туйлаас Европын өндөр уулс, дэлхийн хамгийн гүн нуураас сансарт ассан бамбарын аялал домог болон үлдэж байна. Сочигийн өвлийн олимпод оролцохоор тамирчид, алдартнууд хүрэлцэн ирээд байгаа энэ үед олимпийн бамбар нээлтийн ажиллагааг эхлүүлсэнээр аялалаа дуусгах болно.
Сэтгэгдэл (1)