
Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын замд гүүрэн гарц барьсан нь тэр хавийн явган зорчигчдын эмх замбараагүй байдлыг цэгцэлж жолооч нар үүнд нь их ам сайтай байгаа. Тэгвэл энэ гүүрэн гарцаар гарахад явган зорчигчдод хүндрэлтэй байгааг хүмүүс ихээр шүүмжилж байна. Манайдаа анхдагч энэхүү гүүрэн гарцны шат нь хэт огцом ба зөвхөн нэг талруугаа бууж өгсдөг зэрэг тун болхи шийдэлтэй. Үүнийг эс тооцоход ачаа бараа ихтэй хүмүүс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү гарцаар гарахад хамгийн хүндрэлтэй байна. Учир нь гүүрэн гарцны цахилгаан шатыг одоо болтол туршиж дуусаагүй байгаа аж. Дэлхий даяар ганцхан өдрийн дотор л угсарчихдаг цахилгаан шатыг нийслэлийн авто замын газрынхан хэдий болтол турших нь тодорхойгүй байна. Лавтай өнгөрсөн оны 12-р сараас хойш энэхүү туршилт үргэлжилсээр байгаа. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс энэ тухай лавлахад туршилт үргэлжилсээр байна гэдгээс өөр тоймтой хариулт өгөөгүй байна.
Сэтгэгдэл (1)