
Бразилийн Рио Де Жанеро хотод нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлсэнийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөн болон хувирлаа. Хэдэн зуун жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулах хий цацсан бол хариуд нь чулуу, бөмбөг нүүлгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт хотын дарга нийтийн тээврийн тасалбарын үнийг 9 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ийм сөрөг үр дагавар авчирлаа. Рио хотод автобус 1,20 долларын үнэтэй байсан бол одоо 1,30 болж нэмэгдсэн гэсэн үг юм.

Жагсаал анхандаа тайван болж байсан ч эцэстээ автобус, метро руу дайран тасалбар хураах машиныг эвдэлж гарчээ. Гэвч уурлаж хилэгнэсэн босогчдын эсрэг хүч хэрэглэсэний улмаас мөргөлдөөн даамжирч дэлгүүр хоршоо сүйдэхэд хүргэсэн юм. Мөн телевизийн зураглаач тархиндаа хүнд гэмтэл авсан байна.

