
Харин Ерөнхий сайдын хэлж буйгаар тус хорооллын орон сууцанд амьдрах эрхийг төрийн албан хаагч, ахмад настан, залуу гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн тодорхой хэсэгт л олгох юм. Ингэхдээ орон сууцнуудын 60 хувийг төрийн албан хаагчид, үлдсэн 40 хувийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд хүртээх юм. Тэгвэл үүнийг иргэд хэтэрхий харьцангуй юм гэх нь их байна.
Гэвч ерөнхий сайд төрийн албан хаагчдад илүү хувийг оногдуулах нь шударга бус юм биш үү гэсэн асуултад доорх хариултыг өглөө.
Н.Алтанхуяг: Одоо "юмтай" хүний зовлон эхэлж байгаа нь энэ. Байртай болсон чинь хуваах гэж зовж байна. "Чинийх хоёр, минийх хоёрхон" гэлгүйгээр хувааж болох байх гэв.
Тэгэхээр энэ төсөл мөн л энгийн иргэдэд хүртээлтэй бус зорилтот хүмүүсрүү чиглэсэн болж таарч байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)