Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пин 22 дахь удаагийн өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцохоор Сочи хотноо айлчилж байна. Ши Жин Пин ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа спортын томоохон арга хэмжээнд оролцож байгаа нь энэ юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Хятадын баг тамирчдад амжилт хүсч, Оросын удирдагчидтай уулзсан байна. Хөрш орнуудын удирдагчид уулзах үеэрээ цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Орос, Хятадын удирдагчид мөн Сирийн хямрал, Ираны цөмийн зэвсэг зэрэг олон улсын асуудлаар санал солилцсон байна. Хятад улс Сочигийн олимпод 66 тамирчнаа илгээсэн аж.



