
Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000-18000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өчигдрийн байдлаар цахилгаан станцуудад Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Адуунчулуун гэсэн дөрвөн уурхай нүүрс нийлүүлдэг. 2013 оны арванхоёрдугаар сарын сүүлийн байдлаар цахилгаан станцууд дээрх дөрвөн уурхайгаас 124.3 тэрбум төгрөгийн нүүрсийг худалдан авсан аж.
24tsag.mn