
Тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар J-800 загварын дараагийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандарттай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхлээд байгаа юм.
Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний шинэ жишиг стандартыг тогтоож чадахуйц энэхүү автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт одоо хэрэглэгдэж буй автобуснаас олон давуу талтай бөгөөд Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой аж.
Үйл танилцах үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт “Эко бус” ХХК-ийн байранд болно.
А.Анар