
А/H1N1/ вирусийн халдвар 2009 онд гарснаас хойш манай улсын хүн амын дунд эргэлтэнд орсон томуугийн вирус юм. Энэ вирусийн халдварын цөөн тохиолдлын үед сургууль, хүүхдийн байгууллагад хөл хорио тогтоох, олон нийтийн үзвэр үйлчилгээг хязгаарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг цочроох мэдээ өгөхгүй байх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагын зөвлөлгөөг дагаж мөрдөх нь зүйтэй. Ялангуяа дархлаа султай суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд ТТӨ-өөр өвчилсөн тохиолдолд өвчин хүндрэх хандлагатай байдаг учраас анхаарах шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл, урьдчилан сэргийлэх аргууд, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүр баталгаатай эх сурвалжаас авч, шуурхай мэдээлэх, буруу ташаа, олон нийтийг цочирдуулсан мэдээлэл цацахаас зайлсхийх, иргэдэд хэрэгцээтэй зөвлөмж мэдээллийг хүртээмжтэй хүргэх, нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгахад туслан, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)