
Тодруулбал тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, М.Аривжих захиралтай “Санко”, А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байгаа аж.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулын арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм байна.
Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлжээ. Цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллах болно гэж Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газраас мэдэгдлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)