
Оросын 48 сая иргэн чухам юу хийж амь зуудаг нь тодорхой бус байдаг гэнэ. Статистикийн албан ёсны мэдээгээр бол Орос улсын хөдөлмөрийн чадвар бүхий 86 сая иргэдийн дөнгөж 48 сая нь хууль ёсны эдийн засгийн салбаруудад ажилладаг ажээ. Харин бусад иргэдийн хаана юу хийдэг нь хаана ч тэмдэглэгдээгүй гэнэ. Энэхүү нөхцөл байдал Оросын нийгэмд ноцтой нөхцөл байдлыг буй болгож байгаа аж. Эдийн засагт байгаа сүүдрийн эдийн засгийн нөлөөгөөр улсын төсөв авах ёстой татварын орлогоо бүрэн авч чадахгүй байгаа гэнэ. Энгийн үгээр хэлбэл сүүдрийн эдийн засагт ажилладаг хүмүүс албан ёсны салбарт ажилладаг хүмүүс шиг нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэж чадахгүй юм. Мөн энэ хүмүүс банкнаас зээл авахад маш хэцүү. Шинжээчдийн үзэж байгаагаар сүүдрийн эдийн засагтай тэмцэхийн тулд ажил олгогч нарт хандах ёстой ажээ. Ерөнхийлөгч Владимир Путин 2020 он гэхэд Орос улсад 25 сая гаруй ажлын байрыг бий болгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Гэтэл энэхүү хорь гаруй сая хүний тэн хагасаас илүү одоо сүүдрийн эдийн засагт ажиллаж байгаа ажээ.