ОХУ-ын эрх баригчид Украины зөрчилд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох төлөвлөгөөгүй байгаа талаар Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Тэрээр мөн Москвагийн талаас Украинд ах, дүү үндэстний хувиар туслах болно гэдгээ илэрхийлсэн байна. Украиныг Европын холбоонд нэгтгээгүйг эсэргүүцсэн тэмцэл өнгөрсөн оны 11-р сараас эхэлж, нэгдүгээр сарын дундуур хүчирхийлэл болон хувирч, босогчид бодон цагдаа нар хоорондоо мөргөлдсөн билээ. Украины эрх баригчид Оросоос зээл тусламж авах гэрээ байгуулсан юм. Ингэснээр тэмцлийг Оросын удирдагчид өөгшүүлж байна гэсэн хардлага Украинчуудын дунд бий болсон аж.




Сэтгэгдэл (2)