АНУ-ын Мичиган мужийн шуудангийн ажилтан Кенни Мартин өдгөө 56 настай. Тэрээр 10 гаруй жил шуудан зөөгч хийхдээ өвлийн хүйтэнд ч хамаагүй богино өмдтэйгөө ажиллаж байна. Гэвч мятаршгүй ажилтан энэ өвлийн Америкийн огцом хүйтрэлийг тэсч чадалгүй урт өмд өмссөн гэнэ. “Би байнга алхдаг ажил хийдэг учраас урт өмд тухгүй байдаг юм. Харин энэ өвлийг тэвчиж чадсангүй” хэмээн ярьжээ.
