Финландад дөнгөж төрсөн хүүхдэд зууван талхны хэлбэртэй хайрцгийг төрөөс олгодог байна. Финландын Засгийн газар дөнгөж төрсөн ээжүүдэд ийм бэлэг өгөөд 75 жил өнгөрчээ. Үүнийг ор болгон ашиглахаас гадна хүүхдийн тоглоом, хувцаснуудыг багтаах боломжтой. Гэхдээ ээжүүдэд хайрцаг эсвэл 190 долларыг бэлнээр авах сонголт олгодог боловч хайрцаг нь илүү үнэ цэнэтэйд тооцогддог юм. Хайрцаг нь амьдралаа эхлүүлж буй бяцхан үрсийг эцэг эхчүүд нь найдвартай хамгаалах болно гэдгийг илэрхийлж буй ажээ.

