Чанга хөгжим сонсох нь тааламжтай байдаг ч дууны түвшин хэт өндөр бол амь насанд аюултай. 135 децибелээс чанга дуу авиа амь насанд аюултай бол Европын сансарын агентлагаас ийм хүчтэй төхөөрөмжийг зохион бүтээжээ. Хэрэв энэ төхөөрөмжийн дууг хамгийн чанга дээр тохируулвал амьд үлдэх ямар ч аргагүй гэнэ. Гэхдээ мэдээж хүмүүсийг хөнөөх зорилгоор бус сансарын хөлгийн дуу чимээг хүмүүст аюулгүй байлгах зорилгоор туршжээ. Энэхүү төхөөрөмжийн туршилтын танхим 16,4 метр өндөр, 9 м өргөнтэй хамгийн чангадаа 154 децибел хүрнэ.



Сэтгэгдэл (2)