
Уг хурлаар Прокурорын газраас 2013 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил болон 2014 онд “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлын талаар олон нийтэд мэдээлэл хийжээ.
Мөн тус аймгийн Прокурорын газар, Эрүүл мэндийн газартай хамтран мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дунд “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2014 оны 01-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна.
Уг сургалтанд нийт 230 сурагч хамрагдсан бөгөөд Прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдийн гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нөхцөл”, “Насанд хүрээгүй хүүхдийг мансууруулан донтох хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт (6 цаг ), Эрүүл мэндийн газраас “Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог”, “Бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ” гэсэн сэдвээр (2 цаг ) сурагчидтай уулзалт ярилцлага зохион байгуулсан нь цаг үеээ олсон чухал сэдвүүдийг хөндөж ярилцсан сургалт болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/