Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2014 оны 01 сарын 21-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны төрөл болох “Байцаалт, байцаалтанд тавих асуултын хэлбэрүүд” сэдэвт сургалтыг аймгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгчид, замын байцаагч, эрүүгийн төлөөлөгч нарыг оролцуулан явуулжээ.
Мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, байцаан шийтгэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, удааширч байгаа хэргийг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажилласан байна.

Д.Ундрах /24tsag.mn/