
Та хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан үрсээ өвлийн хүйтэн агаарт тоглуулж, хооллох тухай бодож байсан уу? Тэгвэл Дани, Шведийн эцэг эхчүүд хүүхдээ өвлийн хасах градуст хооллох нь өдөр тутамдаа хийдэг хэвийн ажил болжээ. Тэд хүүхдээ өвлийн хүйтэнд тагтан дээр унтуулах эсвэл дэлгүүр дагуулж явах нь түгээмэл. Хойд Европчууд хүйтэн агаар хүүхдийн хоолны дуршлыг сайжруулж, бат бөх нойрсуулдаг гэдэгт итгэдэг байна. Мөн өвлийн цэвэр агаарт ханиад хүрэх нь бага гэж үздэг. Тиймээс хүүхдээ өдөржингөө гэртээ асрах нь сайн санаа биш гэнэ. Харин утаатай Улаанбаатар хотод маань энэ санаа мэргэн байж чадах болов уу?