“Xerox” компани ус хэрэглэдэггүй угаалгын машинаа танилцуулсан байна. Уг угаалгын машин нь усны оронд олон сая полимер бөмбөлгүүдийг ашиглан хувцасны хир толбо, үнэрийг чадварлаг арилгана. Бөмбөлгүүдийг зуу гаруй удаа дахин ашиглах боломжтой ба цаашид улам хөгжүүлэхээр ажиллаж байна. Хэрэв Английн бүх өрх энэхүү угаалгын машиныг хэрэглэвэл өдөрт 6 сая тонн ус хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ. Дээрх угаалгын машиныг зах зээлд илүү хямд үнээр нийлүүлэхээр төлөвлөж байна.





