Тайванийн “Таоист” сүмээс жил бүр хамгийн тарган гахайг шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд жирийн нэгэн фермерийн тэжээсэн 936 кг жинтэй гахай түрүүлжээ. Тэмцээнийг эртнээс уламжлан зохион байгуулж ирсэн хэдий ч сүүлийн үед амьтан хамгаалагчид идэвхтэй шүүмжлэх болсон гэнэ. Учир нь фермерүүд гахайгаа таргалуулахын тулд хашаанд олон сараар хашиж, их хоолыг хүчээр идүүлэхийн тулд хоншоорыг нь боох зэргээр харгис хэрцгий ханддаг байна. Сүмийн удирдлагууд тэмцээнийг 2017 он гэхэд зохион байгуулахаа болино гэж мэдэгдсэн бөгөөд энэ жилийн аваргад алтан медаль гардуулаагүй аж.





