Их Британид хүчтэй салхи дэгдэж, үер буусны улмаас хэдэн мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Үүнээс гадна хоёр мужийн далайн гарам, нэг мужийн төмөр замыг эвдэлсэн байна. Тиймээс төмөр замын тээвэр нэг сарын хугацаанд саатахаар болсон аж. Одоогоор Фордгейт, Нордмүтийн 150 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

















