Анжелина Жоли, Брэд Питт нар оройн зоог барихаар Австралийн нэгэн тансаг ресторанд зочилсон аж. Рестораны үүдэнд хосуудыг угтан авахаар шүтэн бишрэгчид нь цугласан байжээ. Хосууд аз жаргалтай, баяр баясгалантай харагдсан бөгөөд Брэд Питт Лондонд "Fury" киноны зураг авалттай ихэд завгүй байгаа гэнэ. Харин Жоли дайны сэдэвтэй киноны зураг авалтанд оролцож байгаа юм.











