
Твиттер компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаас хойш гуравхан сарын дотор 645 сая долларын алдагдал хүлээжээ. Компанийн хувьцаа өчигдрийн байдлаар 12 хувиар унасан байна. Өнгөрсөн 11-р сард хувьцаагаа зах зээлд гаргаснаас хойш 18 тэрбум долларын үнэ хүрч томоохон амжилт гаргасан юм. Үүнээс гадна Твиттер хэрэглэгчдийн өсөлт удааширч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. 2013 оны сүүлийн улирлын байдлаар сар тутам 241 сая хэрэглэгч нэмэгдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс ердөө 3,8 хувиар өссөн үзүүлэлт юм.