
Оросын Сочи хотын хотын өвлийн олимпийг зорьж явсан нисэх онгоцонд шүдний ооны саван дотор тэсрэх төхөөрөмж нууж, хилээр нэвтрүүлэх гэж байсныг Америкийн агаарын хүчнийхэн анхаарууллаа. Тиймээс Америкийн эрх баригчид Сочигийн олимпийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах шаардлатайг дахин сануулж байна. Энэ сарын 7-ноос 23-ны хооронд зохион байгуулагдах өвлийн олимпийн өмнөхөн удаа дараа халдлага гарч, бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн хүмүүс интернэтэд бичлэгээ нийтэлсэн юм. Үүнээс шалтгаалаад дэлхий нийт олимпийн наадмын аюулгүй байдалд санаа зовж байгаа ч Оросын ерөнхийлөгч В.Путин 30 гаруй мянган хамгаалалтын ажилтныг Хар тэнгист байрлуулахаа амласан билээ.
Сэтгэгдэл (2)