
Өнөөдрийн байдлаар таван аймгийн нутагт мал, амьтны халдварт галзуу өвчин гараад байгаа аж. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Д гэдэг малчны бяруунд галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймд аймгийн засаг даргын шийдвэрээр тус суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Галзуу гарсан нутагт зургаан айлын 2700 гаруй толгой мал өвөлжиж байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд галзуугийн вакцин дууссан байгааг Мал, эмнэлэг үржлийн газраас мэдээлж байна.
/24tsag.mn/