
Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянган бүрэн тэтгэвэрт хамрагддаг аж. Үүнээс 300 мянга гаруй хүний тэтгэврийн нэмэгдлийг тооцоолоод бодчихсон гэнэ. Харин тэднийн хэд нь 20.000 төгрөгийн нэмэгдэл авч байгааг одоогоор мэдэхэд бэрх байна. Ямартай ч манай рекадцид хандсан хөгшчүүд 20 мянган төгрөгөөс өөр олигтой мөнгө гар дээрээ аваагүй байна. Ер нь манайх шиг тэтгэврийн муу хууль, тогтолцоотой орон дэлхийн улсуудад цөөн аж. Манай улсыг тэтгэврийн муу хууль, дамдуу тогтолцоотой гэдгийг батлах хэд, хэдэн жишээг дурдъя.
1. Нийгмийн даатгал төлж байгаа бол үхэх эрхгүй. Бид сар бүр нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалд цалингаасаа тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Гэхдээ тэтгэвэрт гарахаасаа өмнө буюу 55, 60 наснаас өмнө нас барвал таны улсад төлж байсан мөнгө зүгээр л салхинд хийснэ. Учир нь таныг нас барвал улс мөнгийг тань ах, дүү, хамаатан садан, аав ээж, эхнэр хүүхдэд тань өгөхгүй. Тэгэхээр тэтгэврийнхээ үр шимийг хүрттэлээ үхэж болохгүй гэсэн үг. Гэхдээ хэл ам дагуулаад буй “Хамтын тэтгэвэр”-ийн хууль батлагдвал эхнэр, нөхрийн аль нэг нь нас нэгнийхээ тэтгэврийг өвлөх эрхтэй болох л байх.
2. Тэгсэн мөртлөө банкнаас тэтгэврийн зээл авсан хөгшин зээлээ төлж дуусгалгүй нас барсан тохиолдолд зээлийг нь үр хүүхэд нь төлдөг. Ямар гаж тогтолцоо вэ.
3. Тэтгэврийн зээлийн хүү нь маш өндөр. 265 мянган төгрөгийн тэтгэвэртэй эмээ зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авлаа гэж бодоход 300 мянган төгрөгийг нь банк хүүнд урьдчилаад авч байна. Ядаж тэтгэврийн зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулчихвал тэдний гар дээр очих мөнгө арай ахиу болох юм.
4. Бие муутай, хэвтрийн хөгшчүүд тэтгэвэрээ авахын тулд хүүхдүүдээрээ өргүүлээд банкинд дугаарлаж байгааг та нэг бус удаа үзсэн биз. Учир нь үхлүүт байсан ч өөрийн биеэр ирж гарын үсэг зурах шаардлагатай учир ирэхгүй бол тэтгэвэргүй гэсэн хууль манайд үйлчилж байна. Уг нь үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран эзэмшигчийн хуулиар шийдэж болох л асуудал.
5. Улсад насаараа зүтгэчихээд нэг ч удаа татвар төлж үзээгүй зах дээр наймаа хийж явсан хүнээс дор тэтгэвэр авдаг хүн Монголд олон байна. 1990-2000 оны хооронд ажиллаагүй жилээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчид бол яг ийм зарчмаар өнөөдөр 500 мянга түүнээс дээш тэтгэвэр аваад л сууж байна. Хамгийн гол нь тэдний ихэхни нь улсад татвар төлж үзээгүй гудамж метрлээд явж байсан хүмүүс байдаг аж. Гэтэл үнэн хөдөлмөрөөрөө ажиллаж, улсад сар бүр татвар төлж байсан хүмүүс нь 200 мянган төгрөгийн тэтгэвэр авах жишээтэй. Энэ чинь ариун явдал уу гэдэг шиг энэ үнэхээр шудрага тогтолцоо мөн үү.
Эцэст нь дэлхийн улс орнуудад ахмад настнууддаа ямар хэмжээний тэтгэвэр олгоддогийг сонирхуулъя.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (21)