
Дашрамд дурдахад хурлын өмнө 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзалт хийж Япон Улс - Монгол Улсын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хийгдсэн Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх өндөр үр ашигтай цахилгаан дамжуулах шугамын гүйцэтгэлийн асуудлаар хамтын ажиллагааны уулзалт хийж, зарим нэг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Мөн Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн Швед Улсын иргэн Томас Кабергер, мөн сангийн тэргүүн Мика Ообаяаши, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын /Парламент/ Бодлогын зөвлөлийн дарга Айзава Ичиро, Эрчим хүчний хартын байгууллагын Эрчим хүч хариуцсан ахлах шинжээч Зафар Самадав нартай ганцаарчилсан уулзалтууд хийж, Монгол Улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.