
Нийслэлийн оношилгооны төвүүдэд ачаалал ихтэй байгааг албаныхан хэлж байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор оношлогооны төвүүд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Харин орон нутаг дахь оношилгооны төвүүд ердийн хуваариар ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргүүдэд оношилгооны гурван төв бий. Тэд өглөө 08.00-20.00 цаг хүртэл цайны цаггүй ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд ажиллаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)