Та гар барилдаан гэж мэдэхээс биш хүзүүний барилдаан гэж сонсож байгаагүй биз ээ. Энэхүү өвөрмөц тэмцээнд оролцох хоёр тамирчин толгойгоо том савхиар боох бөгөөд өрсөлдөгчөө цагаан шугамнаас гаргах журамтай. Ингээд тэмцээн эхлэх дохио өгмөгц оролцогчид зөвхөн толгой, цээжээ хөдөлгөн өрсөлддөг байна. Хэн хүчтэй, том биетэй нь ялаад байдаггүй энэ тэмцээнийг үзэхэд хамгийн хөгжилтэй байдаг гэнэ. 19-р зууны сүүлд үүссэн боловч 1984 онд Австраличууд анх удаа энэ спортын төрлөөр үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион явуулж байжээ.





