Хосе Салвадор Алвагеранда гэдэг хүн үлгэрийн гэмээр амьдралыг туулж өнгөрүүлэн хэвлэлийн баатар болж байна. Тэрээр Номхон далайд ганцаараа төөрч үлдэн эвдэрхий завин дээр 13 сарыг өнгөрүүлжээ. Ингэхдээ далайн түрлэгэнд хэдэн мянган бээр замыг туулж Мексикийн эрэгт ирсэн гэнэ. Загас барьж хооллон борооны усаар ундаалж амь мултарсан тухайгаа Хосе хэвлэлүүдэд ярьжээ. Мөн бороо ороогүй үед шээсээ ууж байсан аж. “Робинзон Крузо”, “Амьдралын ээдрээ” зэрэг зохиол, кинонд гардаг ийм явдал үнэхээр тохиолдсон уу гэдэгт Мексикчүүд ихээхэн эргэлзэж байна. Гэхдээ Мексикийн загасчид Хосег олон сарын өмнө далай руу яваад эргэж ирээгүйг нотлож байгаа юм. Хосег Салвадор улсын Тонало хотын иргэн мөн болохыг тогтоож, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

