Зураач Мишель Феннелийн уран бүтээл хийдэг зэвсэг нь тун өвөрмөц. Тэрээр тамхиар хар цагаан зураг зурж хүмүүсийн анхаарлыг татах болсон юм. Эдгээр гайхалтай зургийг тамхиар зурж сурахад бүхэл бүтэн 16 жилийн хөдөлмөр шингэсэн аж. Тамхиар тэгш хэмтэй зурахад их хэцүү гэж зураачид хэлдэг. Гэхдээ тамхийг шатааснаар гайхамшигтай хар өнгийг гаргаж авч болдог байна. Ингээд гаргаж авсан будгаа цаасан дээр шүршиж, олон дахин баллуурдсаны эцэст гайхалтай хөрөг зургууд бий болсон гэнэ. Гэхдээ Мишель зургийнхаа арга барилыг дэлгэрэнгүй тайлбарлах дургүй юм байна.










Сэтгэгдэл (1)