Жинхэнэ баатар гэж 34 настай Нараянан Кришнаныг хэлэх байх. Тэрээр сүүлийн 12 жил Энэтхэг даяар аялж гэр бүлээсээ салж хагацсан, өвчинд нэрвэгдэн гудамжинд тэнүүчлэн амьдарч буй хүмүүст 1,5 сая удаа хоол өгсөн эгэл гавъяатан юм. 2002 онд залуу Нараянан Кришнан алдартай рестораны өндөр зэрэглэлийн тогоочоор ажиллаж шагнал хүртэж байсан гэдэг. Мөн хувийн тансаг зочид буудалтай байв. Тухайн үед Мадурай хот дахь ээж аавынхаа гэрт очихоор явж байгаад хүмүүсийн хаягдлаар хооллож буй өвөөг харсан аж. Тэр цагаас хойш түүний хүмүүст туслах сайн дурын ажил эхэлжээ. Эцэст нь амжилт, нэр хүнд дагуулсан тогоочийн ажлаа орхиж бүх амьдралаа хүмүүст туслахад зориулж байна. Ингээд баячуудад тансаг хоол хийхээс илүүтэй тусламж шаардлагатай байгаа тэр бүлэгт зориулан ажлаа хийх болсон юм. Бүх хөрөнгөө ядуусыг хооллоход зарцуулсаар хувийн бизнесээ алдаж, эцэст нь өвөг эцгээс уламжилж ирсэн байшингаа зарсан байна. Гэвч азаар эцэг эхийнхээ тусламжтайгаар юугаар ч гачигдахгүй амьдарч байгаа гэнэ. Кришняан 2010 онд CNN агентлагийн эгэл баатруудын тоонд багтаж байв.




Сэтгэгдэл (9)