
Уламжлалт баяраар өргөн хэрэглэгддэг өндөг, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн, хэвийн боов, сүү, цагаан идээ, чихрийн цуглуулга зэрэг бүтээгдэхүүний худалдаалалтанд хяналт шалгалт хийхэд холбогдох байцаагчийн шинжилгээ баталгаажилттай байна. Нийт худалдаалагдаж байгаа жимс, жимсгэнэ, хүнсний ногооны чанарт мэдрэхүйн үзлэг хийхэд нийт бүтээгдэхүүний 98,6 % нь чанарын шаардлага хангаж байв.
Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Дорнод Онон” ХХК, “Дорнод худалдаа” ХХК-ийн худалдааны захад мах худалдаалж байгаа 43 иргэнд хяналт шалгалт хийж, 2 төрлийн нийт 71 ширхэг зөвлөмж хүргэж ажиллалаа. Шалгалтын явцад 16 аж ахуйн нэгж, иргэний 39 сорьц авч шинжлэхэд аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаж байна.
Нарийн боовны цехүүдийн үйлдвэрлэж байгаа хэвийн боовны орц найрлагад орж байгаа шар тос, шарах өөхөн тосны хэрэглээ, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллав.
Шалгалтын явцад иргэдийг чанаргүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх талаар орон нутгийн телевизээр давтамжтайгаар сэрэмжлүүлэг хүргэсэн ба “Шүр” хүнсний захын самбарт хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх зөвлөмж хүргэж ажиллав.
Д.Ундрах /24tsag.mn/